ӨМНӨГОВЬ: Өмнөговь аймгийн зүүн бүсийг автозамаар холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-08-15 08:50:37

Даланзадгад, 2024 оны наймдугаар сарын 7 / МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам тавих ажил үргэлжилж байна.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд  баруун бүсийн сумдыг автозамаар холбох зорилт тавьж, Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн 302,7 километр хатуу хучилттай автозамын ажлыг 2013 оноос эхлүүлсэн билээ.

 

Одоогоор 200 гаруй километр хатуу хучилттай автозам тавигдаад байгаа юм. Энэ онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Даланзадгад чиглэлд 15 км, Даланзадгадаас 35 км, нийт 50 километр замыг барьж ашиглалтад оруулахаар гурван компани ажиллаж байна. Замын ажил наймдугаар сарын 25-аас аравдугаар сарын эхээр хэсэгчлэн ашиглалтад орно. 


Энэ зам тавигдсанаар баруун бүсийн алслагдсан сумын иргэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд түргэн шуурхай хүрэх боломжоор хангагдахаас гадна бүс нутгийн аялал жуулчлал хөгжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

相关新闻