Төв аймагт ланд менежерийн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 15:39:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт “Ланд менежер” программын сургалт энэ сарын 10-15-нд зохион байгуулагдаж, 19 сумын газрын даамал хамрагдаж байна. 

Одоо хэрэглэгдэж байгаа кадастрын систем нь олон төрөл боловч орчин үеийн тоон технологийн шаардлагад нийцдэггүй байх талтай. Иймээс техник технологийн шинэчлэлийн хэрэгцээнд тохируулан энэхүү сургалтыг явуулж байна гэж зохион байгуулагчид хэллээ.

Уг сургалтыг 2013 оноос Газрын харилцаа геодезийн газраас санаачлан жил бүр зохион байгуулж байна. Тэд “Ланд менежер” программыг нэвтрүүлж түүнийг хэрхэн ашиглах талаар сургалт явуулдаг байна.

Уг программыг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн сантай болоод зогсохгүй иргэдэд өмчилсөн, эзэмшсэн, ашигласан газрын зураг талбайн хэмжээ зэрэг бүх мэдээлэл нээлттэйгээр хүрэх болно.

Мөн программ нэвтэрсэнээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ улам ойр болж байна. Иргэд суман дээрээ аймгийн хэмжээ газрын мэдээллийг авах болон бүртгэл хийх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай юм байна.

Тус программ нь сум, аймаг, улс гэсэн нэгдсэн сүлжээгээр холбогдож байгаа бөгөөд олон цаас гарздахгүй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй мөн цаг хэмнэсэн ажил болно гэж зохион байгуулагчид онцлов.

Т.Есүхэйтөмөр

相关新闻