Д.Трампыг дэмжихгүй байхыг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын төлөөх дэмжлэгээ албан ёсоор буцаахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бүгд Найрамдах намын удирдлагаас хүслээ.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоны кампанит ажилд оролцож буй Обама үг хэлэхдээ, Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөд нь тусалж, дэмжиж байгаа атлаа түүний хийсэн зөрчилтэй мэдэгдлийг буруушаах нь утгагүй зүйл гэсэн байна.
Эмэгтэйчүүдийг шилж сонгодгоо бахархан ярьж байгаа түүний бичлэг цацагдсаны дараа Бүгд Найрамдах намын нөлөө бүхий зарим гишүүд Трампаас "зайгаа барьж" эхэлсэн юм.
Харин Трамп тэднийг "урвагчид" гэж буруушаажээ.
Өөрийг нь “сул дорой бөгөөд үр дүнтэй ажиллаж чадах удирдагч биш" гэж тодорхойлсон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райанд тэрбээр дургүйцлээ илэрхийлсэн байна.
Д.Нямтулга