Хятадын ахмад дайчид БХЯ-ны гадаа эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 09:44:11

БЭЭЖИН. /NHK/. Хятадын армид зүтгэж байсан ахмад настнууд Бээжин хот дахь БХЯ-ны байрны гадаа томоохон эсэргүүцлийн жагсаал хийж, эрх баригчид тэдэнд анхаарал тавихгүй  байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, өчигдөр тус яамны байрны гадаа болсон жагсаалд 1000 орчим хүн, тэдний дотор цэргийн дүрэмт хувцас өмссөн ахмад дайчид оролцжээ.

Жагсагчдын дунд 1979 оны Вьетнамын эсрэг дайнд оролцож байсан ахмад дайчид байсан аж. Тэд “бидэнд ажил олдохгүй, амьдрахад хүнд байна” гэж гомдолложээ.

Эсэргүүцэгчид тэнд байсаар байсан учир цагдаа нар шөнө болтол хамгаалалтанд гарсан байна.

Хятадад ийм эсэргүүцлийн жагсаал үе үе болдог хэдий ч Бээжин хотод ахмад дайчид томоохон эсэргүүцлийн жагсаал хийж байсан тохиолдол бараг үгүй юм.

Г.Доржханд


 

相关新闻