ХӨВСГӨЛ: Галт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт сум болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-18 18:21:46

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.


1962 онд Галт сум, Зүрх сумыг нийлүүлж одоогийн Галт сумыг байгуулсан түүхтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ. 




Зуун жилийн түүхтэй Галт сумаас 5 хөдөлмөрийн баатар, 32 гавьяат, 40 гаруй эрдэмтэн доктор, уран дархчууд төрөн гарсан юм.


Монгол Улсын хэмжээнд 5000-аас дээш хүн амтай 28 сумын нэг, хүн ам, малын тоо, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр аймагтаа тэргүүлэгч Галт сумын түүхт 100 жилийн ой өргөн дэлгэр болж байна.

 

相关新闻