СЭЛЭНГЭ: Хар мөрөн мужийн төлөөлөгчид зочиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хар мөрөн мужийн Харбин хотын
төлөөлөгчид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт албан айлчлал хийж, аймгийн
удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын
хүрээнд Сэлэнгэ аймаг-Хар мөрөн муж хооронд хамтын ажиллагааны санамж бичиг
байгууллаа. Хоёр аймгийн тухайд 10 жилийн хугацаанд найрамдалт хамтын
ажиллагаатай ажиллаж байгаа юм.
Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ
эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй гээд салбар бүрд улам бүр ахиц дэвшлийг
гаргаж, олон шилдэг мэргэжилтнийг бэлтгэж хамтран ажиллах
хүсэлтийг илэрхийллээ.
Хар
мөрөн мужийн төлөөлөгчид аймгийн Засаг даргын саналыг хамтран хэрэгжүүлэхэд
боломжтой гэдгээ илэрхийлэв. Албан уулзалтад аймгийн Засаг даргын орлогч
Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн удирдлагын баг, Сүхбаатар сумын
төлөөлөл оролцлоо.