ӨМНӨГОВЬ: Номгон сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-09 08:14:46

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд таван сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.

 

Түүхэн ойгоо тэмдэглэх Номгон сумын түүхэн замналыг түүвэрлэн хүргэе.

 

Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог, аймагтаа нутаг дэвсгэрээрээ томд ордог, 19 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Өмнө талаараа БНХАУ-тай, баруун талаараа өөрийн аймгийн Хүрмэн сум, хойд талаараа  Ханхонгор,  зүүн талаараа Баян-Овоо сумтай хил залган оршдог.

 

Улаанбаатар хотоос 670 км, аймгийн төвөөс 106 км зайд  байрладаг, Монгол Улсын хамгийн урд цэг болох Орвог гашууны бор толгой энэ сумын нутаг дэвсгэрийн урд цэгт оршдог. 

 

Монгол Алтайн уулархаг мужид багтах  Буур, Номгон, Булган, Цохио, Халзан, Далангийн нуруу, Хачиг Хөрх, Гурван гэдрэгийн нуруу зэрэг өндөрлөг уулстай. Нутгийн өмнөд хэсгээрээ цөлөрхөг говийн байдалтай,  Залаа хошуу, Баргин сэрсэг, Хонгор хар цав, Их бага уул, Дуут элс зэрэг эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн элсэн манхнуудтай.

 

Нутгийн хөрсөнд хайлаас тоорой, заг, сухай, жигд зэрэг мод ургахаас гадна бүйлс, улаан харгана, алтан харгана, сондуул, загсгал,  шаваг,  шарилжууд, таана хөмүүл, мангир хэрээний нүд, чихэр өвс, цагаан гоёо зэрэг олон тооны ургамал ногоо ургадаг. Сангийн далай, Элгэн, Уртын рашаан болон Алтан, Хайч, Цохиот, Улаан булаг, Улаан эрэг, Шилүүстэй, Борзон, Морин толгой зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

 

Мөн Сангийн далай, Эхэн заг, Урт улаан эргийн хийдүүдийн туурь, Урт бичигт холбоо тулгын хадны бичээс сүг зурагнууд уртын хүн чулуу, Хэрмэн зам зэрэг түүх дурсгалын газруудтай Мөн Борзонгийн алдарт говь Хөрх, Буур, их бага Номгоны уул, Хөрвөөгч, Гурамсангийн хөндий газрууд байхын зэрэгцээ Борзон, Баянбулаг, Эрдэнэбулаг, Цатгалан зэрэг 70 гаруй булаг шандтай. 

 

   







相关新闻