СЭЛЭНГЭ: Мастеруудын улсын аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын Дугуйн холбооноос засмал замын
дугуйн /роүд/ мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 6-7-ны
өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгуулсан байна.
Хоёр өдрийн
турш зохион байгуулсан энэ тэмцээнд 17 клубийн 70 шахам
тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Тэмцээнд
Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн 3 тамирчин оролцож
алт, мөнгөн медалийн эзэд болсон байна.
Засмалын дугуйн мастеруудын УАШТ-ий бөөн гараанд Ц.Туяа алтан медаль, хосын гараанд “Дугуйтай Сэлэнгэ” клубийн
тэргүүн М.Нямлхагва мөнгөн медаль тус тус хүртжээ.
Өнгөрсөн
жил болсон тус тэмцээнд клубийн тэргүүн М.Нямлхагва оролцож, алт, мөнгө, хүрэл медаль
хүртэж, Сэлэнгэ аймагт Засмалын дугуйн тэмцээнээс анх удаа медаль авч ирж
байсан юм.
Тэгвэл энэ
удаагийн тэмцээнд амжилтаа ахиулж, багийн гишүүдтэйгээ оролцон, медалийн тоогоо
нэмжээ.
Төв аймгийн Алтанбулаг сумыг сонгож засмалын дугуйн тэмцээнийг явуулдаг онцлог нь энэ замууд нь шинэ тул хөнгөн нарийн дугуй явахад их тохиромжтой юм. Иймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор Монголын дугуйн холбооноос тогтмол зохион байгуулдаг уламжлалтай аж.



