БАЯНХОНГОР: Санал хураалтын ирц 40 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-28 14:26:49

Баянхонгор, 2024 оны зургаадугаар 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна. 


Өнөөдөр 14:27 цагийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 22040 сонгогч саналаа өгч, санал хураалт 40 хувьтай үргэлжилж байна.


Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит нэгдүгээр багийн хэсгийн хороонд очин саналаа өгсөн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор сумын нэгдүгээр хэсгийн хороонд саналаа өгөв.

相关新闻