БУЛГАН: Зуны нүүдлийн номын сан ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын нэрэмжит Булган аймгийн Нийтийн номын сангаас зуны явуулын номын сангийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Явуулын номын сангийн ажиллах байршил: 1-р баг, Багийн хөгжлийн төв, 3-р баг, 3-ын А хэсгийн хүүхдийн тоглоомын талбай, 5-р баг, Чин ван Ханддоржийн талбайд тус тус үйлчилгээ үзүүлнэ.
Нүүдлийн номын сан зургаадугаар сарын 17-28-ны өдөр хүртэл 9:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нүүдлийн номын сангаас иргэдэд номын үзэсгэлэн /шинэ болон сэдэвчилсэн/, номын сангийн үйлчилгээнүүдийн тухай мэдээлэл хүргэх, лавлагаа, ном олгох үйлчилгээ, чанга уншлага хийх /хүүхдүүдийн дунд/ соёл олон нийтийн ажил зохион байгуулах сэтгэл ханамжийн судалгаа хийх зэрэг үйлчилгээг хүргэх ажээ.
Энэ үйл ажиллагаа нь нийтийн номын санд очиж үйлчилгээ авч чаддаггүй ахмад настнууд болон сургууь, цэцэрлэг нь амарсан бага насны хүүхдүүдийн хүлээлт байж чадлаа. Тэд салхилж тоглонгоо номоо уншчихаад ирдэг хэмээн баяртайгаар ярьж, саадны номын санд тун дуртай байгаагаа илэрхийллээ.