Сумдын өвс, тэжээлийн нөөцийн бэлтгэл удаашралтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн сумдын өвс тэжээлийн нөөцийн бэлтгэл 47 хувьтай байна. Энэ зун өвс ургамалын гарц маш сайн байсан боловч бэлтгэл ажлын хурд удаашралтай байна.
Сум бүр 100 тн өвс, 35 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөг Засгийн газраас авсан. Булган аймгийн Орхон, Тэшиг сумд өвснийхөө нормыг 100 хувь биелүүлээд байгаа боловч тэжээлээ огт бэлдээгүй, Хангал сум 75 тн өвс, 8 тн тэжээл, Дашинчилэн сум 60 тн өвс бэлдэж бусад сумд нь 50 - аас доош тн өвстэй байна. Баяннуур, Сэлэнгэ, Хутаг - Өндөр сумд ганц ч тн - ын өвс тэжээл базаагаагүй.
Өнгөрсөн хавар зуданд өртсөн Рашаант, Сайхан, Могод, Баяннуур сумд сэтгэлд хүртэл бэлтгэлээ базаахгүй байгаа, албаны хүмүүс шахаж байна гэсэн мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн мэдээллээ.
П.Батням