Орос Монголын найрамдлын сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНИрэх сарын 5-нд Монгол Оросын дипломат харилцаа тогтоосны 95, ОХУ-аас Эрдэнэт хотод Ерөнхий консулын газар байгуулсаны 35 жилийн ой тохионо.
Үүнийг угтаж ОХУ-ын Ерөнхий консул нэг сарын турш соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар болсоноо сэтгүүлчдэд мэдээллээ. Тухайлбал, Ерөнхий консулын газарт хоёр орны хамтын ажиллагааны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн гарах бол “Уурхайчин” соёлын ордонд Баярын хурал, концерт болно. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад нээлттэй хичээл, Монгол Оросын идэвхтэн зүтгэлтнүүдийн уулзалт, спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ийнхүү Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааг өргөн дэлгэр тэмдэглэх нь хоёр улсын харилцаа улам өргөжиж соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт чухал үр нөлөөтэй гэж ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Р.Ракшаевич онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ