Орхончууд энэ сард 40 мянган мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн амралтын өдөр бүх нийтээрээ мод тарьлаа. Эл өдөр Орхон аймгийн иргэд “Сархиа” уулын хойд энгэрт 1000 орчим улиас, шар хуйс тарив.
“Сархиа” уулыг ойжуулах ажил 2010 онд эхэлсэн бөгөөд 7500 гаруй мод тарьж ургалт 90 гаруй хувьтай байна. “Сархиа” ууланд шинэс, улиас, хайлаас, хус зэрэг зургаан нэр төрлийн мод тарьж ургуулжээ. Намрын мод тарилт энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд аймгийн хэмжээнд нийт 40 мянган мод тарихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, энэ долоо хоногт Хүрэн булгийн ам, Баян-Өндөр хайрханд мод тарих ажлыг зохион байгуулна гэж БОАЖГ мэдээллээ. Мэргэжлийн байгууллагуудын хувьд тарьсан модны арчлалт хамгаалалтад анхаарлаа хандуулж байгаа ажээ.
Б.Оюун-Эрдэнэ