Хэнтий аймагт ажилгүй иргэдийн тоо 1.2 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-08 15:18:52

Хэнтий аймагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй ажлын байр болох барилгын ажил түр зогсонги байдалд орсонтой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өсч байгааг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ.

Тус хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн оны 4 дүгээр сарын эцэст 48,5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна.

Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 33 мянга гаруй нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс мянга гаруй хүн буюу 3.4 хувиар буурч өмнөх сарынхаас 1.2 хувиар өсчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻