Төмөр зам дагуу 8000 улиас тарих ажил өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр"-ийг тохиолдуулан Толгойтоос Амгалан өртөө хүртэлх төмөр зам дагуу 8000 улиас мод тарих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар НЗДТГ-аас мэдээлэв.
Ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд 8000 улиасыг 4 жилд багтаан тарихаар төлөвлөжээ.Ногоон байгууламжийн стандартад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих аж.
Мөн өнөөдөр НЗД С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс маргааш Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”-т мод тарина. НИТХ-ын ажлын алба, НЗДТГ-ын ажилтнууд өнөөдөр хотын төвийн гол гудамжуудад 5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаар төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд