“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2010 онд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан юм. Тэрбээр зарлигтаа айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан юм.
Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм. Мөн Япон улсын Элчин сайдын яам, Монгол дахь Япончуудын холбоо, "Гудамж" төсөл, Баянзүрх дүүрэг дэх Токиогийн гудамжны ойр орчмын оршин суугч иргэд хамтран тус гудамжинд Сакура болон бусад төрлийн мод тарих аж.
Ч.Ариунболд