ӨМНӨГОВЬ: Бүх нийтийн гүйлтэд 280 гаруй гүйгч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Биеийн
тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Бүх нийтийн гүйлт -2024"-ийг 6 дугаар сарын 9-нд зохион байгууллаа.
Гүйлтийг хүүхэд, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр
бүл, байгууллага, хамт олон гэсэн ангиллаар зохион байгуулж, 280 гаруй гүйгч
оролцлоо.
Ангилал
тус бүрээс зургаан байр шалгаруулж, сонирхолтой, анхаарал татсан гүйгчдийг шалгаруулж урамшууллаа.
Энэ үеэр Өмнөговь аймгийн
Биеийн тамир спортын газар, Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж, “Зугаатай алхъя” аяны
хүрээнд хамгийн олон км алхсан шилдэг 5 оролцогчийг тодруулжээ. Аянд нийт 250 гаруй хүн нэгдсэнээс 37 хүн 100 км-ээс дээш алхаж,
Ц.Дэлгэрбат 528 км алхсанаар "Хамгийн олон км алхсан хүн"-ээр
шалгарчээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:
-Даланзадгад сумын иргэд 2010 оноос эхлэн тогтмол дасгал хөдөлгөөн, өглөөний гүйлтийг Ажнай талбайд цуглан хийж хэвшсэн нь бахархалтай. Жил бүрийн тавдугаар сарын 15-наас албан ёсоор эхэлдэг. Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн хэмжээнд улсын аварга шалгаруулах тэмцээн, зөвлөгөөнийг олон зохион байгуулж байна. Ер нь орон нутгийн иргэдийн биеийн тамирын боловсролыг дэмжин ажиллаж байгаа.
Энэ ажлуудын нэг нь “Нутгийн хишиг”
хөтөлбөрийн хүрээнд биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийг
угтан зохион байгуулж байгаа бүх нийтийн гүйлт өргөн дэлгэр
боллоо. Тиймээс иргэдээ дасгал хөдөлгөөнийг нэн тэргүүнд тавьж эмгүйгээр
эрүүлжих, дасгал хөдөлгөөнөө тогтмол хийж хэвшихийг уриалья.