ӨМНӨГОВЬ: Ус түгээх байруудыг уран бүтээлээрээ чимэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-05 15:04:25

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Цэгцтэй гэр хороолол" зорилтыг дэвшүүлэн олон төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлж байна.

 

Энэ ажлын хүрээнд Даланзадгад сумын гэр хорооллын есөн багийн төвд байрлах ус түгээх байруудыг засварлаж гадна хананд нь байгалийн болон үлгэрийн баатруудын зураг зуржээ.

 

“Ус түгээхдээ урлаг түгээе” аяныг Өмнөговь аймгийн уран бүтээлч, зураач А.Сонинбаяр хариуцан ажиллаж Даланзадгад сумын 40 гаруй ус түгээх байрыг уран бүтээлээрээ чимжээ.


Хорооллын дунд байрлах уст цэгүүдэд өнгө үзэмж нэмж зураг зурснаар иргэдэд эерэг хандлага түгээж, амьдарч байгаа орчноо өөрсдийн санаачилгаар тохижуулж болохыг үлгэрлэлээ. 



















相关新闻