ОРХОН: ЭЕШ өгөхөөр 1283 сурагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-05 11:02:48
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/  Ирэх сарын 4-7-нд болох ЭЕШ-д Орхон аймагт 1283 сурагч бүртгүүлжээ. Бүртгүүлсэн  сурагчийн 146 нь өмнөх оны төгсөгчид байна.


Энэ жилийн 12 дугаар ангийн төгсөгчдөөс 90 сурагч гадаадад суралцана, хөдөө ажиллана, дараа жил ЭЕШ өгнө гэсэн шалтгаанаар бүртгүүлээгүй байна.


Аймгийн БШУГ, Боловсролын үнэлгээний төв, “Амар сан”, “Мехисм консалтинг” газар хамтран ЭЕШ өгөх сурагчдаас гурван удаа цахим сорил авчээ. Эхний сорилыг өнгөрсөн сарын 6-8, хоёр дахь сорилыг 27-29-нд авсан байна. Гурав дахь сорилыг танхимаар  энэ сарын 17-21-нд IV сургууль дээр зохион байгуулна.   


Гурван сорилын дүнд ЭЕШ-ийг зохион байгуулах анги танхим, суудлын хуваарь, шалгалтын цаасыг бөглөхөд гарч болох эрсдэлийг илрүүлж урьдчилан анхааруулахаар хийж байгаа юм. 

相关新闻