ӨМНӨГОВЬ: Үйлдвэр технологийн паркийг 100 га талбайд байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэр технологийн паркийг Даланзадгад сумын урд захад 100 га талбайд байгуулж байна.
Тус парк нь захиргаа, олон нийтийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, барилгын материал үйлдвэрлэлийн бүс, нөөц талбайн бүс гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэхээр төлөвлөжээ.
Дэд бүтцийг Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Ингэний сүүний үйлдвэр 95 хувь, Хуванцар боловсруулах үйлдвэр 60 хувь, Ноосны үйлдвэрийн барилгыг 80 гаруй хувьтай барьж байна.
Харин Ган хийцийн үйлдвэр, Сав баглаа боодлын үйлдвэр, Бетон эдлэлийн үйлдвэрийг барихаар эхлүүлжээ.