ТӨВ: Гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ хийх ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ хийх ажил өнөөдрөөс эхэллээ.
2024-2026 оны хооронд үргэлжлэх энэ ажлыг улсын төсвийн 16,6 тэрбум төгрөгөөр хийх юм.
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч
Ч.Сарангэрэлээс тодруулахад, “Зуунмод сум 6 багтай. Үүнээс алслагдсан гэр
хорооллын 4 багийг шугам сүлжээнд холбох ажлын зураг төсөл хийсэн. Нэн тэргүүнд
Баруун Зуунмод 6 дугаар багт шугам сүлжээний ажлыг хийх шийдлийг гаргасан. Тус
багт 900 орчим өрх, 3000 гаруй иргэн оршин суудаг. Зуунмод сумын хойд хэсэгт
байрлалтай учир агаарын бохирдлоос сэргийлж уг ажлыг эхлүүлж байна".
"Баткомплект" ХХК-ийн захирал Б.Цэрэнбат, Энэ
жил эхний ээлжинд 5 тэрбум төгрөгөөр 30 хувийн ажлыг хийхээр болсон. Тухайлбал, ус хангамжийн шугам дангаараа, ариутгах татуургын шугам, нөхөн сэргээлт, трансформаторын дэд өртөө, гадна
холбооны шугам, гадна дулаан хангамж зэрэг ажлын бэлтгэл ажлыг хийхээр
төлөвлөлөө" гэв.