БАЯНХОНГОР: ХБНГУ-д оюутан сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-06-04 14:31:11

Баянхонгор, 2024 оны зургаадцгаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхээр боллоо.


Орон нутагт эрэлт хэрэгцээтэй /барилга, зам/ мэргэжлээр оюутан суралцуулах хамтран ажиллах санамж бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан “Үйлсийн зам” ХХК-ийн захирал И.Гэрэлмаатай байгуулав.


Санамж бичгийн хүрээнд “Үйлсийн зам” ХХК нь тус улсад суралцах 18-25 насны залуусын материал бүрдүүлэх, хэлний бэлтгэл, цагийн ажилд зуучлах, сургах зэрэг үйл ажиллагааг хариуцах юм.


Харин аймгийн Засаг дарга дээрх ажлыг зохион байгуулахад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээр болжээ.

相关新闻