ДУНДГОВЬ: Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор 159 ээж шагнууллаа
ФОТО МЭДЭЭ
Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар" I зэргийн одонгоор 12,
II зэргийн одонгоор 147 ээжийг шагнажээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгуулж, 15 сумаас энэхүү хүндтэй шагналын болзол хангасан ээжүүд Алдарт эхийн одонгоор энгэрээ чимлээ.
2023 онд тус аймгийн хэмжээнд “Эхийн алдар” I, II зэргийн одонгоор 182 ээж шагнуулж байсан бол энэ 159 ээж шагнуулж, энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэд боллоо.
Шагнал гардуулах ёслолын үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчид хүндэтгэл үзүүлж, ая дуугаа өргөжээ.