ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын 59 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-05-31 15:56:46

Даланзадгад, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 59 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагналаа. 


Тус сум 59 жилийн ойн баяраа зургаадугаар сарын 1-3-ны өдрүүдэд тэмдэглэнэ.


Ойн баяраар төвийн бүсийн хурдан морины уралдаан, сумын цол олгох бөхийн барилдаан, сурын харваа, Үндэсний бичиг-Үндэсний дархлаа эх хэл бичгээ сурталчлан таниулах үйл ажиллагаа, хүүхэд залууст байгаль, экологийн мэдлэг олгох зорилготой “Цэцэгчний хүслэн” цэцэг үрслүүлэх тарих, Канава арт, керамик гар урлалын сургалтыг зохион байгуулах юм.


Мөн “Ирээдүй инээмсэглэнэ” шүд эрүүлжүүлэх үйлчилгээ, Өмнөговь аймгийн гаралтай гуравдугаар шатлалын нарийн мэргэжлийн эмч нарын “Нутгийн эмч III” үзлэг, оношилгоо, Даланзадгад сумын такси, портерын жолооч нарыг хамруулсан “Хотын жолооч” уран жолоодлогын уралдаан, гар урлалын “Уран шаглаа” бүтээлийн уралдаан, “Хюг мом” сэтгэл зүйн зөвлөгөө, охид, хөвгүүдийн стиль имижийг хэрхэн зөв бүрдүүлэх мэргэжлийн сургалт зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.




Мөн “Эртэч Даланзадгад” үйл ажиллагааны хүрээнд аяган бялуу хийх сургалтыг зохион байгуулж, 2 хүртэлх насны хүүхэдтэй 53 ээж хамрагдсан бол "Нарны мөргөл", номын худалдаа, эртэч уншлага зэрэг олон талт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. 

Даланзадгад сум нийт 31 мянга гаруй хүн ам, арван багтай. 











相关新闻