Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 10 оюутан хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн 10 оюутан Засаг даргын нэрэмжит “Оюутны тэтгэлэг”—ийн батламжаа гардан авлаа.
Тус аймаг энэ жил “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг баталж үүний хүрээнд их, дээд сургуульд анхлан суралцаж байгаа болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, ЭЕШ-аа 700-аас дээш оноотой өгсөн оюутанд сар бүр 70 мянган төгрөг буюу жилд 700 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм.
Тэтгэлэгт хамрагдсан 10 оюутны 4 нь МУИС, гурав нь ШУТИС бусад нь Технологийн дээд сургууль, АШУҮИС болон МУБИС-т сурч байгаа ажээ. Засаг дарга Д.Батлут оюутнуудад тэтгэлэгийн батламж гардуулах үедээ, “Боловсрол эзэмших хүсэл, эрмэлзэлтэй залуусыг төр дэмжих нь зүйтэй. Үүний хүрээнд та бүхнийг дээд боловсрол эзэмших боломжийг хангахад тусалж байна. Сайн хичээгээрэй” гэсэн юм.
Б.Оюун-Эрдэнэ