ГОВЬ-АЛТАЙ: Зургаадугаар сарын 1-нд түр зуурын аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-30 09:59:13

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар бага зэргийн салхитай байх төлөвтэй байна. Зургаадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр түр зуурын аадар бороо орох тухай цаг уурын байгууллагаас мэдээллээ. 


Говь-Алтай аймгийн ЦУОШТ-ийн мэдээлснээр зургаадугаар сарын 2-нд нутгийн зарим газраар дуу цахилгаатай бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө ширүүснэ. Харин агаарын температур Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.


相关新闻