Пауэрлифтинг: Г.Оргилболд ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн Монголын анхны тамирчин болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн
төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт),
(Йоханнсбург-2023 алт) Монголын анхны тамирчин болж байгааг Биеийн тамир
спортын улсын хороо мэдээлжээ.
Энэ сарын 21-нээс зургаадугаар сарын нэгэнд болж буй тус тэмцээнд МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа билээ.