Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-07 10:14:51

Хүүхдийн  эрхийн  сургалт, судалгааны  төв  Хууль зүйн  дотоод  хэргийн  яам  Гэмт  хэргээс  урьдчилан  сэргийлэх  зөвлөлийн  ажлын  албатай  хамтран  Хүүхдийн  эрхийг хамгаалах хуулиудын шинэчлэлтэй холбогдуулж Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гишүүдээ  чадваржуулах  анхны  сургалтыг  явуулж  байна.

Энэхүү сургалт 09 сарын 01-ны өдрөөс эхлээд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт явагдаж байгаа бөгөөд 10 сарын 05, 06-ны өдрүүдэд Ховд  аймагт  зохион  байгуулагдлаа.

Сургалтанд Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд болон Цагдаа, Прокурор, Шүүх,  Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн халамжийн байгууллага гэх мэт олон байгууллагын  төлөөлөл 15-20 хүн хамрагдсан ба хойшид нэг баг болж ажиллах юм. 

Тус сургалт Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо Гэмт хэргийн золиос, гэрч, хохирогч  болсон  хүүхдүүд, хэрэг үйлдэж хууль зөрчсөн хүүхдүүдийн хэргийг хянан шийдвэрлэх үйл  ажиллагаанд анхаарч, Хүүхдийн эрх ашгийг дээдлэх хамгаалах, Хүүхдүүдийг дарамт, мөлжлөг, хүчирхийлэл, гэмт хэргээс ангид болгохын тулд гишүүддээ хэрхэн, яаж нэг  ойлголт нэг зарчмаар хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөхөд чиглэв.

Баруун  бүсийн тулгуур  Ховд  болон   Увс,  Баян-өлгий аймгийн  сургалтыг  хариуцан  явуулж  байгаа  Хүүхдийн эрхийн сургалт, судалдалгааны  төвийн захирал  Б.Жавзанхүү   “Хүүхдийн эрхийн хууль  зүйн хороо  Хүүхэд  яагаад  гэмт  хэрэг  үйлдээд байна вэ?, Гэмт  хэргээс  урьдчилан сэргийлэх  заавар  зөвлөгөөг  яагаад  дагаж  мөрдөхгүй  байна  вэ?,  Хүүхдийн  эрхэнд  халдсан  гэмт   этгээдүүд   хуулийн өмнө  хариуцлага  хүлээхгүй  бултаж  байгаа ,  гэмт  хэргийн  хянан шийдвэрлэх процесс  зэрэг    олон  асуудлыг  анхааралдаа  авч  ажиллаж  байна” гэв.

Цаашид хэнд , хаана  ямар  алдаа байна вэ? Яагаад  алдаа гараад хүүхдүүд  хохироод  байна  вэ?  Энэ алдаануудыг  хэрхэн  засах арга зам байгааг судалж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.

А.Бямбасүрэн

相关新闻