СҮХБААТАР: Гангын элсэнд буйлс цэцэглэжээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-05-21 14:15:40

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дарьганга сумын Олон мод гэх газар жил бүр буйлс буюу монгол сакура цэцэглэдэг. Одоо хамгийн үзэсгэлэнтэй үе нь гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.


Олон мод гэх газар нь Гангын элсний урд хэсэгт байдаг бөгөөд эдгээр буйлс нь байгалийн аргаар ургаж, жилээс жилд тоо нь нэмэгдэж нахиа, мөчрөө тэлсээр байгаа юм.


Буйлс нь ихэвчлэн уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг байна.