ДОРНОГОВЬ: Үндэсний хэл, бичгээ сурталчилсан номын баяр
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг 35 дахь удаагийн “Номын баяр” үндэсний өв уламжлал, ёс заншлаа дэлгэрүүлэх зорилгын дор “Илүү их уншъя” уриан дор тавдугаар сарын 20-нд боллоо.
Сайншанд хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар,
төрийн зарим байгууллагад алба хаагчид энэ өдөр үндэсний дээлээ өмсөж, ёс
заншлаа дээдэлж, ном судраа баринтаглан оролцсон юм.











