БУЛГАН: Ардын Хатанбаатар Магсаржавын өмсөж байсан хантааз

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-17 11:16:52

Булган, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутаг судлах музейд ховор үзмэр болох Ардын Хатанбаатар Магсаржавын өмсөж байсан хантааз 94 жилийн түүхийг сануулан хадгалагдаж байна.


Хантаазны урт нь 92 см, өргөн нь 63 см, жин нь 22.5 гр байна.


Ардын Хатанбаатар Магсаржав XIX зууны эцэс XX зууны 30-аад он хүртэл эх орноо харийн дайснаас чөлөөлөх үйл хэрэгт журмын нөхдийн хамт зүтгэж явахдаа энэ хантаазыг өмсөж байжээ.


Улаан хүрэн өнгөтэй, оёдлын машин болон гараар хослуулан урласан хантаазны шилбэ, товчийг зангидсан байгаа нь монгол үндэсний хувцас хэрэглэлийн уламжлал өмсөж эдлэх, эрхэмлэн дээдлэх олон өв соёлын 94 жилийг түүхийн баримт юм. 

相关新闻