ДОРНОГОВЬ: С.Батцэцэг Хүн бүхэн бийрээр бичиж сурвал хамгийн гоё
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын V сургуулийн 11б ангийн сурагч С.Батцэцэг үндэсний монгол бичгээ сурч эзэмшэхээс гадна бийрийн бичгээр шамдан суралцаж тодорхой амжилт гаргаж байна.
Тэрбээр бийрийн уран бичгийн төрлөөр жилийн өмнө Дорноговь аймагт болсон “Босоо монгол бичигтнүүд” тэмцээнд оролцож нэгдүгээр байрт шалгарсан бол энэ жил аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан уран бичлэгийн тэмцээнд мөн л тэргүүн байрт шалгарсан байна.Түүнтэй хоромхон хугацаанд хөөрөлдөхөд “Монгол хүний хувьд үндэсний бичиг хамгийн үнэт өв соёл. Миний бодлоор монгол бичгийг монгол хүн бүхэн сурч өдөр тутамдаа хэрэглэх ёстой гэж боддог.
Ингэснээр монгол хүний дархлаагаа буй болгож бусдаас ялгарах болов уу. Хүн бүхэн бийрээр бичиж сурвал бүр гоё. Уран бичгээ сурснаар монголдоо төдийгүй гадаадын хүмүүсийг гайхашруулж чадна гэж боддог. Дунд сургуулиа төгсөөд өөр мэргэжил сонгон их, дээд сургуульд элсэн суралцахдаа ч бийрийн бичгээ орхихгүй үргэлжлүүлэн сурах болно. Энэ өв соёлоо хэзээ ч мартахгүй” гэв.
Ташрамд, Сайншанд сумын Ерөнхий
боловсролын V сургуулийн монгол хэлний багш Э.Цэвэгсүрэн, Э.Хандсүрэн
нар сургууль дээрээ бийрийн бичгийн дугуйлан хичээллүүлэн, олон хүүхдийг монгол бичиг, тэр тусмаа уран бичигт дурлуулж, зааж сургаж
байгаа юм.