"Eurovision"-д Швейцарын дуучин түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-12 10:38:09

СТОКХОЛМ, 2024 оны тавдугаар сарын 12 /BBC/. Шведийн Мальмё хотноо болсон "Eurovision" дууны тэмцээнд Швейцарын дуучин Немо "The Code" дуугаараа түрүүлэв.


Дуурь, хип хоп жанрыг хослуулсан энэхүү дуу шүүгчдийн санал хураалтад тэргүүлж, 24 настай дуучин 591 оноогоор тэргүүн байр эзэллээ. Тэрбээр "Eurovision"-д түрүүлсэн анхны нон-байнари /өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйст хамааруулж үздэггүй хүмүүс/ уран бүтээлч болжээ.


Харин санал хураалтад тэргүүлж байсан Хорватын дуучин Baby Lasagna хоёрдугаарт орсон бол Украин, Францын уран бүтээлчид удааллаа. Их Британийг төлөөлөн оролцсон Олли Александр нийт 25 оролцогчоос 18 дугаар байрт оржээ.



Энэ жилийн тэмцээний хувьд Израил болон ХАМАС-ын хооронд дайн үргэлжилж буй үед Израилыг оролцуулахыг эсэргүүцсэн жагсаалын дуулианд дарагдсан байна. Израилыг төлөөлөн оролцсон 20 настай дуучин Эден Голаныг Мальмёгийн тайзан дээр уран бүтээлээ толилуулах үед зарим хүмүүс эсэргүүцэж байсан бол зарим нь дэмжиж байлаа. Тэрбээр тавдугаар байрт шалгарчээ.


"Eurovision-2024": Шилдэг таван оролцогч 

Швейцар: Немо - "The Code"

Хорват: Baby Lasagna - "Rim Tim Tagi Dim"

Украин: Алёна Алёна & Жерри Хейл - "Teresa and Maria"

Франц: Slimane - "Mon Amour"

Израил: Эден Голан - "Hurricane"



相关新闻