СЭЛЭНГЭ: Мандал сумын нэгдсэн эмнэлэг яаралтай түргэн тусламжийн машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн
эмнэлэгт орчин үеийн бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн машин
хүлээлгэн өглөө.
Энэ иж
бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг Сэлэнгэ аймгийн
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн
яамны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн өгч байгаа юм.
Ингэснээр
Сэлэнгэ аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 9 дэх автомашиныг шийдвэрлээд байна.
Дараагийн ээлжинд Баянгол сумын ЭМТ-д иж бүрэн тоноглогдсон автомашиныг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр худалдан авах ажиллагаа үргэлжилж байгаа аж.