Боксчид Тайландад хамтарсан бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-03 11:44:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь “Олимп” цогцолборт Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа билээ.


Тэгвэл манай баг тамирчид хэдхэн хоногийн дараа Тайландын Бангкок хотыг зорих гэж байна. Учир нь, энэ сарын 8-наас Бангкокт олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах аж. Улмаар энэ сарын 23-наас тэмцээндээ оролцох юм.


Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй таван тамирчин ур чадвараа сорино. Ташрамд дурдахад Монголын ширэн бээлийтнүүдээс О.Есүгэн “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Парис 2024” олимпын эрхээ хүртээд байгаа билээ. 

相关新闻