СЭЛЭНГЭ: Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-01 16:37:19

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа буюу “Про боно” өдөрлөг Сэлэнгэ аймгийн төв Партизаны талбайд болж байна.

 

Монголын Хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбараас хуулийн байгууллагууд болон төрийн захиргааны байгууллагууд мөн төрийн бус байгууллагуудтай хамтран хууль, эрх зүйн зөвлөгөө, сургалт, мэдээллүүдийг үнэ төлбөргүй хүргэж үйлчилдгээрээ энэ үйл ажиллагаа онцлогтой юм.

 

Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг энэ үйл ажиллагаа 8 дахь жилдээ болж байна.

 

Дээрх өдөрлөгт Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ХЭҮК, аймгийн Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, ХХҮГ, Төрийн архивын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нотариат зэрэг хамтарсан байгууллагын төлөөллүүд оролцож байна.

 

Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэж байна.

 

相关新闻