ХБНГУ-тай хамтын ажиллагаа тогтоохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:40:45

Хоёр хоногийн өмнө ХБНГУ-ын Заксен-Анхалт мужийн төлөөлөгчдийн Төв аймагт  хийсэн айлчиллын үр дүнд хоёр муж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

Тус мужийн Шинжлэх ухаан,эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Марко Туллнер тэргүүтэй төлөөлөгчдийн урилгаар Аймгийн Засаг дарга Д.Баярбат ирэх 12 дугаар сард ХБНГУ-д  зочилж, санамж бичгийг үзэглэх юм. Хоёр муж барилга бүтээн байгуулалт, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, бизнесийн салбарт илүүтэй хамтарна. 20 гаруй жилийн өмнөөс Азийн улсуудтай хамтын ажиллагаа тогтоосон Төв аймгийн хувьд европын мужтай хамтран ажиллах болсон анхны тохиолдол энэ аж. 

Ш.Шүрэнцэцэг

 

 

相关新闻
注释