ОРХОН: Электроникийн улсын олимпиад Орхон аймагт анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-30 13:39:08
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/ Орхон аймагт анх удаа электроникийн улсын ХХ олимпиад боллоо.


Гурван өдөр үргэлжилсэн тус олимпиадад электроник, цахилгаан, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцсон юм. 


Олимпиадыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МУИС, Юнител, Мокса инженеринг компаниуд хамтран зохион байгуулжээ. Олимпиадад ШУТИС, МУИС, Батлан хамгаалахын их сургууль, Шинэ Монгол технологийн коллеж зэрэг 6 сургуулийн 9 багийн 45 оюутан оролцож, онолын даалгавар, дадлагын ажлаар өрсөлдлөө.


Багийн дүнгээр тэргүүн байрт МУИС-ийн 1-р баг, дэд байрт ШУТИС-ийн 1-р баг, гутгаар байрт ШУТИС-МХТС-ийн 2-р баг, тусгай байрт МУИС-ийн 2-р баг, ШУТИС баг орлоо.


Хувийн дүнгээр тэргүүн байрт МУИС-МТЭС-ийн оюутан Х.Тэнгисболд, дэд байрт ШУТИС-МХТС-ийн оюутан Г.Төгсжаргал, тусгай байрт Шинэ Монгол технологийн коллежийн оюутан А.Бэлгүдэй, О.Төгөлдөр орсон юм.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад өнгөрсөнд онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнууд алсын зайнаас удирддаг системийн хөгжүүлэлт буюу алслагдсан объектуудын температур, чийгшил, галын дохиоллыг хянах, түүнийг удирдан ажиллуулах системийг хийж байжээ. Үүнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломжтой гэнэ. Энэ жил үүнийгээ улам сайжруулж оролцсон байна. 


相关新闻