Өмнөговь аймагт цэрэг татлага явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 2-р бүлгийн 9-р зүйл, Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны а/498-р захирамжийн дагуу Өмнөговь аймагт 2015 оны 2-р ээлжийн цэрэг татлагын ажил өнөөдрөөс Даланзадгад сумаас эхлэн зүүн сумдаар явагдаж эхэллээ.
Энэ удаагийн цэрэг татлагад Даланзадгад, Ханхонгор, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумд хамрагдах юм. Цэрэг татлагад цэргийн насны буюу 18-27 насны эрчүүд хамрагдах бөгөөд цэрэг татлагыг тасалсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.
Өмнөговь аймаг С.Сумьяа
注释