СЭЛЭНГЭ: 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. 2024
оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага
өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод эхэллээ.
Сүхбаатар сумын
Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/129 тоот "Хугацаат
цэргийн албаны ээлжит татлага" захирамжаар нэгдүгээр ээлжийн цэрэг
татлагыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд Сүхбаатар
хотод зохион байгуулж байна.
Энэхүү цэрэг татлагад 18-25 насны 1998
оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд
төрсөн залуучууд хамрагдах юм.