СЭЛЭНГЭ: Багш Б.Нямлхагва 3 дахь шатны олимпиадад оролцох эрхтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол
хэл бичгийн 53 дахь удаагийн улсын олимпиадын бага боловсролын багш нарын 2-ын даваа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2
дугаар сургууль дээр өнгөрсөн бямба гарагт боллоо.
Анх удаа цахимаар зохион
байгуулсан энэ олимпиадад нийт 33 багш оролцсон байна.
Олимпиадаас Мандал сумын
ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Б.Нямлхагва тэргүүн байр эзэлж, 3 дахь шатанд
оролцох эрхтэй болжээ.
Мөн удаах байруудад Сант сумын
ЕБС-ийн багш А.Ганбаяр, Мандал сумын 5 дугаар сургуулийн багш М.Долгорсүрэн нар
шалгарчээ.
Олимпиадын тусгай байрыг Ерөө
сумын ЕБС-ийн багш Б.Эрдэнэцацрал, Сайхан сумын 1-р сургуулийн багш
Э.Тайвантуяа нар эзэлжээ.