ӨМНӨГОВЬ: Төл бойжилт 96.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 онд төллөвөл зохих 1044.3 мянган хээлтэгчийн 51.6 мянга буюу 4.9 хувь нь төллөж, гарсан төлийн 51654 мянган төл буюу 96.7 хувь нь бойжиж, 1696 төл хорогджээ.
2024 оны эхний гурван сарын байдлаар том малын зүй бус хорогдол 33693 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 9052 мянга толгой мал буюу 36.7 хувиар нэмэгджээ.
Малын хорогдол Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Мандал-Овоо, Булган зэрэг суманд хамгийн их гарсан байна.
Малын зүй бус хорогдлыг ангилан
харахад тэмээ 1262 буюу 3.7 хувь, адуу 2538 буюу 7.5 хувь, үхэр 868
буюу 2.6 хувь, хонь 9190 буюу 27.3 хувь,
ямаа 19835 буюу 58.9 хувийг тус тус эзэлж байгаа талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас
мэдээллээ.