Нийт 207.5 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар,
2024 оны дөрөвдүгээр
сарын 15 /МОНЦАМЭ/. Төв банк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын ээлжит дуудлага
худалдаагаар нийт 207.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар арилжааны банкуудад
нийлүүлэв. Үүнд:
- Дөрөвдүгээр сарын 11-нд 73.5
сая ам.доллар,
- Дөрөвдүгээр сарын 9-нд
94.0 сая ам.доллар,
- Дөрөвдүгээр сарын 4-нд
40.0 сая ам.долларыг тус тус нийлүүлэв.
Своп, форвард арилжаагаар банкууд валют худалдан авах санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Ялгаатай ханшаар
хийсэн арилжаа гэдэг нь банкуудын өгсөн саналын ханшаар амжилттай
биелүүлсэн арилжааг нэрлэдэг байна.