Мьянмар улс 2020 он гэхэд 7 сая жуулчин хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-04 15:09:39

ЯНГОН. /Xinhua/. Мьянмар улс 2020 онд долоон сая жуулчин хүлээн авах зорилт тавиад ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллахыг холбогдох албаны хүмүүст уриалав.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр Мьянмарын дэд Ерөнхийлөгч У Генри Ван Тио хэлэхдээ “Мьянмарын аялал жуулчлалын салбар жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд 2015 онд гэхэд 4.6 сая жуулчин хүлээн авсан. Энэ тоог 2020 онд 7 саяд хүргэх зорилт тавьж байна” гэжээ.

Мөн тэрбээр “Зочид буудал, аялал жуулчлалын яам улсын хэмжээнд зориулалтын газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгын хүрээнд иргэдэд суурилсан аялал жуулчлалын хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ үндэсний хувцас, уламжлалыг үзэж сонирхох гэсэн жуулчдад зориулан зохион байгуулалтын арга хэмжээ авч байна” гэж мэдэгдлээ.

Тус яамны мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын байдлаар Мьянмарт гурван сая гаруй жуулчин ирсэн бол он дуусах үед жуулчдын тоо 5 саяд хүрэх төлөвтэй байна.

Мьянмарын аялал жуулчлалын салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 1988 оноос хойш 2.4 тэрбум долларт хүрчээ. Тус улс 1988 онд дэлхий дахинд үүд хаалгаа нээсэн билээ.

Д.Нямтулга

 

相关新闻