ОРХОН: “Хууль зүйн туслалцааны төв”-ийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,
2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/ Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө
өгөх “Хууль зүйн туслалцааны төв” нээлтээ хийлээ.
Үүнийг УИХ-ын Тамгын газар,
Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө
удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нээж байгаа юм.
“Хууль зүйн туслалцааны төв”-д аймгийн
ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн эрх зүйн хөтөч нар ажиллаж, иргэдэд эрх зүйн
боловсрол олгох, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд өмгөөллийн
үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.