ӨМНӨГОВЬ: Бадминтоны спортоор 160 гаруй тамирчин хичээллэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-08 15:00:08

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Даланзадгад хотод дөрөвдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тэмцээнийг Монголын Бадминтоны холбоо, Даланзадгад сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, 12 аймгийн 350 гаруй тамирчин оролцлоо.

 


2019 онд Эрдэнэт хотод зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд тус аймгийн баг тамирчид түрүүлж байжээ. 
 

Хурд хүчний илэрхийлэл болсон бадминтоны спортоор хүүхэд залуус хичээллэснээр авхаалж самбаа хурд нэмэгдэхээс гадна бие даах болон богино хугацаанд шийдвэр гаргах зэрэг чадварт суралцдаг.

 

Өмнөговь аймагт бадминтоны спорт 2016 оноос эхлэн хөгжиж, энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа багш бол Сайхантуул юм. Энэ спортоор 160 гаруй тамирчин сонирхон хичээллэдгээс тэмцээнд идэвхтэй оролцдог 60 тамирчин байдаг. 


Бүх насныхан хичээллэх боломжтой нийтийн спорт гэдгээрээ үр дүн ач холбогдол ихтэй юм.

 


Бадминтоны өсвөр үеийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээний арваас доош насны ангилалд тэргүүн байрт Архангай аймгийн Б.Ананд ахлагчтай баг тамирчид, дэд байрт Хэнтий аймгийн Э.Сүлдбаяр ахлагчтай баг тамирчид, гутгаар байрт Архангай аймгийн 5-р сургуулийн Б.Дарь ахлагчтай баг тамирчид эзэлсэн бол  11-12 хүртэлх насны ангилалд тэргүүн байрт Хөвсгөл аймгийн С.Баттулга ахлагчтай баг тамирчид, дэд байрт “Ёл” клубийн Л.Энэрлэн ахлагчтай баг тамирчид, гутгаар байрт  Архангай аймгийн 5 дугаар сургуулийн Б.Өлзийжаргал ахлагчтай баг тамирчид тус тус эзэлжээ.

 

Харин 13-14 хүртэлх насны ангилалд тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Э.Дөлгөөн ахлагчтай баг тамирчид, дэд байрт Хэнтий аймгийн Г.Тулга ахлагчтай баг тамирчид, гутгаар байрт Налайх дүүргийн И.Эрмүүн ахлагчтай баг тамирчид, 15-16 хүртэлх насны ангилалд тэргүүн байрт Хөвсгөл аймгийн баг тамирчид, дэд байрт Дархан-Уул аймгийн Б.Өсөх-Ирээдүй ахлагчтай баг тамирчид, гутгаар байрт Ёл клубийн О.Бишрэлт-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид, 17-18 хүртэлх насны ангилалд тэргүүн байрт Хэнтий аймгийн С.Наранбаяр ахлагчтай баг тамирчид, дэд байрт Ёл клубын О.Мөнх-Од ахлагчтай баг тамирчид, гутгаар байрт Хэнтий аймаг Т.Саруул-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид оржээ.  

 


Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт байрт Б.Чинбат ахлагчтай Хөвсгөл аймгийн баг тамирчид, дэд байрт А.Батжаргал ахлагчтай Хэнтий аймгийн баг тамирчид, гутгаар байрт Ш.Хувьтөгөлдөр ахлагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус тодорлоо.

 

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд:

-Даланзадгад сумын хувьд багийн спортыг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна. Тухайлбал “Найдвар лиг” сагсан бөмбөгийн, “DZ ореn” волейболын, “Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн зэрэг багийн спортуудыг дэмжин тогтмол зохион байгуулж байгаа. Энэ нь цаашлаад хүүхэд залуус багаар ажиллах, тэмцээн уралдаанд оролцох тал дээр хүмүүжлийн төлөвшлийг суулгах зорилготой. Үр дүн их өндөр гарч байна.

Хөрөнгө санхүүгээр тамирчдаа сайн дэмжиж байгаа. Саяхан ХБНГУ-д болсон U-13, U-14 тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид алт, мөнгөн медаль, Дорнод аймагт болсон идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай сурагчид хүрэл медаль тус тус хүртсэн. Тамирчдадаа талархал илэрхийлж, тэмцээн уралдаанд нь илүү их амжилтыг хүсье. 

相关新闻