ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар хур тунадастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр
сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь
аймгийн нутгаар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бороо орлоо.
Хур тунадасны хэмжээг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас нэгтгэн мэдээлснээр Хүрмэн сум 10 мм, Даланзадгад 9 мм, Баяндалай 6 мм, Гурвантэс 3 мм, Сэврэй 3 мм, Номгон, Ноён 2 мм, Булган 1 мм бороо орсон бол нэмээд цас оржээ.
Даланзадгад суманд өнөөдөр бороо шивэрч байна.