ОРХОН: “Орлогод нийцсэн орон сууц" төслийн гуравдугаар ээлжийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-04 09:24:18
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Орхон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хороололд анх удаа орон сууцны хороолол барьж байна. Баян-Өндөр сумын Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц” хорооллын гуравдугаар ээлжийн барилга ашиглалтад орж, худалдан авах болон түрээсээр өмчлөгч иргэдийг бүртгэж эхэллээ.


Тус байрны нэг м.кв талбайн үнэ 1.9 сая төгрөг бөгөөд үүнийг гэр хороололд амьдардаг залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд түрээсээр өмчлүүлнэ. Мөн Орхон аймгийн харьяат иргэнд шууд худалдан борлуулах юм.


Иймд орон сууц худалдан авах болон түрээсээр өмчлөгч хүсэлтэй иргэдийг энэ сарын 1-нээс “Smart Erdenet  аппликейшнаар бүртгэж байна.

Орон сууцны байр худалдан авах болон түрээслээд өмчлөгч иргэдэд тавигдах шаардлагад,

2.1.1.Орон сууцны байр худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй байх; /Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа ТҮЦ машин, www.e-mongolia.mn

2.1.2.Орон сууц худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь өмнө нь төрөөс хөнгөлөлттэй нөхцлөөр олгох түрээсийн болон бусад орон сууцны хөнгөлөлт эдлээгүй байх;

2.1.3.Орон сууцны байр худалдан авах айл өрх нь өөрийн өмчлөлийн орон сууцны байргүй байх;

2.1.4.Гэр хороололд оршин сууж амьдардаг байх;

2.1.5.Аав, ээж, ах, эгч, үр хүүхдүүдтэйгээ хамт болон түрээсийн байранд амьдардаг байх /багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлоно/;

2.1.6.Худалдан борлуулах байрны төлбөрийг 100 хувь төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх (арилжааны банкны зээлд хамрагдаж болно) –аар журамд тусгажээ.

 

相关新闻