1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.
Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж, зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.
1072 ш хувьцаатай бол 256656 төгрөг
1063 ш хувьцаатай бол 254482 төгрөг
772 ш хувьцаатай бол 184816 төгрөг
750 ш хувьцаатай бол 179550 төгрөг
536 ш хувьцаатай бол 128318 төгрөг таны дансанд орно.