ОРХОН: Хотын хөшөө, дурсгалаа угааж цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-02 11:26:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор хотын гудамж, талбай, хөшөө дурсгал болон явган хүний замыг угааж цэвэрлэхийг аймгийн Засаг даргын орлогч  М.Түмэжаргал Баян-Өндөр, Жаргалант сумын удирдлагуудад үүрэг болголоо.


Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байх тул Хотын захирагчийн алба, Хот тохижуулах газар бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн оролцоог бүрэн хангахад анхаарч ажилла гэлээ.


Одоогоор 356 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Бүх нийтийн цэвэрлэгээг энэ сарын 1-5ны өдөр хүртэл хийж дуусгах юм. 

 

相关新闻